Увс аймгийн Сагил сумын Өндөр мод багийн дээд хэсгийн багийн Иргэдийн нийтийн хурал өнөөдөр Үүрэг нуурын зүүн бэлд хуралдлаа.
Хуралд аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, сумын ИТХ-ын дарга Х.Сайнбаяр, сумын Засаг дарга Д.Дэлгэрхишиг болон багийн удирдлагууд оролцож өнгөрч буй онд аймаг, орон нутгийн зүгээс хийж хэрэгжүүлсэн онцлох ажлууд, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ Увс аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн талаар танилцуулж иргэдийн санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултанд нь хариулт өгч ажиллалаа.
Мөн үеэр "Аймгийн аварга малчин"-аар шалгарсан Н.Батбаяр, "Сумын аварга малчин"-аар шалгарсан Ш.Оргилсайхан нарт аймаг, сумын удирдлагууд шагналыг нь гардуулан өгч хүндэтгэл үзүүлсэн юм.