Сагил сумын Үүрэг нуур баг нь Багийн иргэдийн хамтын оролцоо, бүлэг нөхөрлөлийн зохион байгуулалтаар жишиг болохуйц сайн туршлагыг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэж, багийн төвийн тохижилт, хөрөнгө оруулалтын ажлаараа аймгийнхаа 93 багуудыг манлайлан аймгийн 2018 оны "Тэргүүний баг"-аар шалгарлаа.
Тэргүүний багийн батламжийг аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат багийн ИНХ-ын үеэр гардуулан өгч баяр хүргэлээ.
Сар шинийн босгон дээр Үүрэг нуур багаас "МУ-ын аварга малчин"-аар С.Ганболд, аймгийн аварга малчнаар Ц.Алтангэрэл, Ү.Оюунбилэг, аймгийн алдарт уяачаар Т.Бадамсүрэн, Т.Явуухүү, сумын аварга малчнаар Ц.Цэдэнбалжир, сумын алдарт уяачаар Д.Батбаяр нар шалгарсан байна.