Билгийн тооллын 17 дугаар жарны тийн "Урвуулагч" хэмээх шороон “Гахай" жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд өнөөдөр Спортын ордонд болж өндөрлөлөө.
Улсын начин Ө.Сумъяа аймгийн арслан Т.Баярмагнай, Т.Сүрэнжав, Ю.Баттогтох, Б.Бадарч, Х.Мөнхжаргал Ж.Бат-Оргил нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 64 бөхийн барилдаанд Тэс сумын харъяат Аймгийн биеийн тамир спортын газрын бөх аймгийн арслан Б.Бадарч зургаа даван түрүүлж, Малчин сумын харъяат "Хилчин" СХ, Хилийн цэргийн 0208-р тусгай салбар, "Увс нуур” дэвжээний бөх аймгийн арслан Т.Сүрэнжав тав даван үзүүрлэлээ. Их шөвөгт Тэс сумын харъяат Чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн арслан Х.Мөнхжаргал, Давст сумын харъяат аймгийн харцага Э. Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.
Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд 48 бөх хүч сорьж Сагил сумын заан Я.Мижиддорж түрүүлж Ховд сумын заан Б.Эрдэнэтогтох үзүүрлэлээ.
Тэс сумын харьяат аймгийн арслан Я.Төгсжаргал агсны нэрэмжит уран барилдааны тусгай шагналыг Түргэн сумын харъяат аймгийн начин Г.Цоггэрэлд олгосон бол Тэс сумын харъяат гавъяат тамирчин, Улсын өсөх идэр начин Т.Артаг агсны нэрэмжит уран барилдааны тусгай шагналыг аймгийн харцага Э.Мөнх-Эрдэнэ хүртлээ.
Тус барилдааны үеэр Биеийн тамир спортын газраас спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.