Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч, цас орсны улмаас зарим сумдад хаваржилт хүндэрч болзошгүй байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комисс 2-р сарын 11-ний өдөр хуралдаж дөрвөн ажлын хэсэг байгуулан 2-р сарын 12,13-ний өдрүүдэд Завхан, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Тариалан, Түргэн, Хяргас зэрэг сумдад ажиллахаар боллоо.