Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УВСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2019-02-22

Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар батлагдсан аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд “УВСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГАН - 2019” арга хэмжээг 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж, оны эхэнд А/10 дугаар захирамжаар уг арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

            Чуулганы хүрээнд бид аймгийн нийгэм, эдийн засагт өндөр ач холбогдолтой, нэн шаардлагатай, тулгамдсан төсөл, хөтөлбөр, арга хэмжээнд хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхийг зорин олон ажлууд төлөвлөөд байна. Уг арга хэмжээний эхэнд 3 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгуулагдах “ITM – 2019” аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд Түншлэгч аймгаар оролцоно.

           Чуулганы үеэр оролцогчдод зориулсан хурал, уулзалт хэлэлцүүлэг, хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдийн танилцуулга, гэрээ байгуулах, үзэглэх ёслол, Увсад үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, хүндэтгэлийн концерт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Мөн Увс аймгийн хөгжлийн гарц шийдлийг хэлэлцүүлэхээр эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Хөрөнгө оруулагчдын чуулганд танилцуулах аймгийн танилцуулга, сүүлийн жилүүдэд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон ажлууд, аймаг, сумдын хөгжлийн статистик мэдээ мэдээлэл болон шинэ төслүүдийн мэдээллийг цахим орчинд байршуулах, сурталчлах ажлуудыг төлөвлөн хийж эхэллээ.

            Иймд “УВСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГАН” арга хэмжээнд  сонирхсон хүн бүрийг оролцохыг албан ёсоор урьж байгаа ба чуулганы хүрээнд зохион байгуулагдах бүхий л арга хэмжээнд аймаг, сум, орон нутгийн нийгэм, түүх соёл, эдийн засгийн салбарт тулгамдаж буй асуудалд анхаарал тавьж, хамтран дэмжиж ажиллахыг хүсье.

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%