УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн 02-р сарын 24-ний өдрөөс эхлэн тойрогтоо ажиллаж эхлээд байна. Тэрээр өнөөдөр Улаангом сумын 8-р багт ажиллаж намрын чуулганы хугацаанд хэлэлцэн баталсан хууль, тогтоомж, улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн байдал, УИХ болон Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээ мэдээллийг иргэд хөдөлмөрчдөд танилцуулан, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч, санал хүсэлтийг сонслоо.
Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, АИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Ю.Төгсжаргал, АИТХ-ын төлөөлөгч, ХЭЗДХХорооны дарга П.Баттулга нар оролцож аймгийн ИТХ-аас 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2019 онд Увс аймагт хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, арга хэмжээний талаарх мэдээллийг өглөө.