2019 оны 03-р сарын 11-ний өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурал боллоо. Хурлаар Улаангом сумын Хот тохижилт үйлчилгээний газрыг “Улаангом тохижилт үйлчилгээ” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар болгох тухай, Увс нуурын дэргэдэх жуулчны баазын менежментийн гэрээний биелэлтийн явцын тухай, орон нутгийн өмчийн актлах, балансаас балансад шилжүүлэх, дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн тухай, зарим сум, сургууль, цэцэрлэгийн ой тэмдэглэх тухай, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай, Байгаль орчныг хамгаалах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шуурхай ажлын бүрэлдэхүүн түүний ажиллах чиг үүргийг батлах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.