Аймгийн ГХУСАЗСЗ, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөл, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, зам тээврийн осол хэргийг бууруулах, шалтгаан нөхцөл, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж шийдвэрлэх зорилгоор "ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА" зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Увс Азза ТӨК, Хот тохижилт үйлчилгээний газар, аймгийн ЭМГ, Увс аймаг дахь авто тээврийн төв, Түмэнд нээлттэй хязгаарынхан ХХК-д тус тус оролцлоо.