Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Амьд ертөнцийн тайлан 2018 арга хэмжээ боллоо

2019-04-02

       Дэлхийн байгаль хамгаалах сан, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн эрдэмтдийн хамтарсан судалгааны үндсэн дээр 2018 онд гаргасан “Амьд ертөнц 2018” тайланг сурталчлах, дэлхийн төлөв байдал, нүүрлэж буй гол аюул заналуудыг танилцуулах арга хэмжээ боллоо.

      Дээрх арга хэмжээний хүрээнд Увс аймгийн ерөнхий боловсролын 24 сургуулийн эко клубын багш, сурагчид, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүдэд танилцуулга сургалт хийх, “АМЬД ЕРТӨНЦИЙН ЭЛЧ ЦААШИД БИД ЮУ ХИЙХ ВЭ?” сэдвийн дор багш, сурагчдын дунд илтгэлийн уралдаа, хүн байгальд ээлтэй байх шинэ эрин буюу шилжилтийн торгон мөч бүтээлч сэтгэхүйн уралдаан /видео, оюуны зураглал, фейсбүүк пост, олон нийтийг хамарсан арга хэмжээ г.м/, хүүхдийн нүдээр “Амьд ертөнц” сурагчдын бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм байна.

     Сургалтаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн орон нутгийн зохицуулагч Д.Тогтохбаяр, аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Төгөлдөр, УНАСУТХГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Ц.Батчимэг нар мэдээлэл хийлээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 265
58 / 22%
14 / 5%
42 / 16%
18 / 7%
14 / 5%
6 / 2%
5 / 2%
33 / 12%
20 / 8%
7 / 3%
48 / 18%