Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Баруун бүсийн экологийн анхдугаар олимпиад Увс аймагт зохион байгуулагдаж байна

2019-04-03

     Баруун бүсийн экологийн анхдугаар олимпиад Увс аймагт зохион байгуулагдаж байна.

    Энэхүү олимпиад нь байгаль орчныг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөрийн хүрээнд “ХАМТДАА ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ” уриатайгаар аймгийн ГХУСАЗСЗ, аймгийн БСУГ, Увс нуурын ай савын УТХГНХЗ, ДБХС-ийн Ирвэстэй нутгийн ирээдүй төсөлтэй хамтран зохион байгуулж байна.

  Олимпиадын зорилго нь уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлттэй холбоотойгоор байгалийн аюулт үзэгдэл, дэлхий нийтээр ихсэж буй байгалийн үзэгдлийг даван туулах чадварыг эзэмшиж, байгальд ээлтэй аялах ухамсрыг нэмэгдүүлэх, байгаль орчны боловсролоо бусдад түгээн дэлгэрүүлэх чадвартай хариуцлагатай иргэнийг бий болгоход оршино.

     Олимпиадад Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн нийт 10 багш, 16 сурагч оролцож байна.

  Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Э.Насанбат, аймгийн БСУГ-ын дарга С.Дашням, Увс нуурын ай савын УТХГНХЗ-ны дарга Б.ОдсүрэнДБХС-ийн Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн зохицуулагч Д.Тогтохбаяр нар оролцож олимпиадад оролцогчдод баяр хүргэж, амжилт хүслээ.


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%