Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УВС АЙМАГ "ITM-2019" ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТҮНШ АЙМГААР ОРОЛЦЛОО

2019-04-03

Тус үзэсгэлэнд БОАЖЯ, МАЖХ, 21 аймаг, аялал жуулчлалын тур операторууд, хувийн хэвшил, зочид буудал, жуулчны бааз, агаарын тээврийн компани зэрэг 320 гаруй байгууллага, БНХАУ, Турк, Япон, БНСУ, Тайланд, ОХУ-ын Буриад, Тува улсын аялал жуулчлалын төлөөллүүд оролцож байна.

Монголын аялал жуулчлалын салбарын нэгдсэн цугларалт, бизнесийн худалдаа, танилцуулгын цогц болсон ITM түүхэн уламжлалт үзэсгэлэн арга хэмжээ 20 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус үйл ажиллагаанд түнш аймгаар сонгогдсон Увс аймгаас 100 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцож аймаг орон нутгаа сурталчлан ажиллалаа.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Батсайхан аймгийн аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар ярьж, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах түншүүдтэй хамтарч ажиллах, Увс аймаг руу зорих аялагчдын тоог нэмэгдүүлэх, хүлээн авах тав тухтай орчныг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%