ймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит наймдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргын орлогч Б.Цэцээ, аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Энхбаяр нарын илтгэлийг хэлэлцэн төлөөлөгчид санал дүгнэлтээ өглөө. Ингээд аймгийн эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх зорилт, аймгийн 2015 оны төсвийг 61 тэрбум 972 сая 111.5 мянган төгрөгөөр баталлаа. Ирэх оны татварын орлогыг 5 тэрбум 185 сая 250.0 мянган төгрөг байхаар төсвийн төсөлд тусган оруулсныг 108.3 сая төгрөгөөр нэмэгдүүлж 5 тэрбум 185 сая 358.3 мянган төгрөг болголоо. Маргааш буюу 2014 оны 11-р сарын 29 Иргэдийн төлөөлөгчдийн хурлын наймдугаар хуралдаан аймгийн Засаг даргын тамгын газрын “Иргэдийн оролцоо” хуралдааны танхимд үргэлжилнэ. |