Увс
аймгийн ИТХ-аас МНУХ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Увс аймагт нутгийн
өөрөө удирдах байгууллага үүсэн хөгжсөний 22 жилийн ойг ёслол төгөлдөр
тэмдэглэн өнгөрүүлэв. Уг арга хэмжээнд
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан үе үеийн төлөөлөл ажлын албаны ажилтан албан хаагчид нийт 100
гаруй төлөөлөл хамрагдаж баярын хурал хүлээн авалтанд оролцож шагнал гардлаа. Энэ
арга хэмжээнд ирсэн төлөөлөгчдөөс хамгийн ахмад нь Түргэн
сумын иргэн аймгийн ИТХ-ын төлөөлөгч байсан Ц.Тамжав 82 настай, хамгийн залуу
нь аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Баяржаргал нар байлаа.