Хүүхдийн
урлаг, уран бүтээл, оюуны авьяасыг хөгжүүлэх, багш, хүүхдийн урлаг, гоо зүй,
оюуны мэдрэмжийг дээшлүүлж, хамт олонч байдал, олон нийтийн ажилд идэвх
санаачлагатай оролцох,, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг дэмжих
зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Авьяас-2019” уралдаан цэцэрлэгийн насны
хамтлаг хөгжмийн төрлөөр эхэллээ. Энэ удаагийн уралдаанд 2000 гаруй хүүхэд
оролцон урлаг, уран бүтээлийн 29 төрлөөр цэцэрлэг, бага, дунд, ахлах насны
ангилалд авьяас чадвараа сорин өрсөлдөж байна.