Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ТҮРГЭН СУМЫН СУРГУУЛИЙН 80 ЖИЛИЙН ОЙГООР 320 ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН БАЙР АШИГЛАЛТАД ОРНО

2019-05-20

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан Түргэн суманд ажиллах үеэр тус суманд баригдаж байгаа 320 хүүхдийн суудал бүхий сургуулийн барилга, спорт заалны барилгын ажлын явцтай танилцлаа. "Арвижих Увс" ХХК барилгын ажил гүйцэтгэж байгаа ба 7-р сарын 20-нд буюу төлөвлөгөөт хугацаандаа ашиглалтанд оруулах боломжтойгоор барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа талаар компаний захирал Х.Сүхбаатар хэллээ.

Энэ онд тус сургуулийн түүхт 80 жилийн ой тохиох бөгөөд ойгоороо Улсын төсвийн хөрөнгө оруулалт 2,9 тэрбум төгрөгийн өртөг бүхий шинэ сургууль ашиглалтанд орох ажээ.

Түргэн суманд 2019 онд

- 320 хүүхдийн сургууль, спорт заалны барилга /УТХО 2,9 сая төгрөг/

- 240 хүний суудалтай, 2 давхар Соёлын төвийн барилга /УТХО 1,7 тэрбум төгрөг/

- Сумын төвийн 0,4квт-ын ЦДАШ, дэд станцын өргөтгөл /УТХО 270 сая төгрөг/ зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх юм.

Арвижих Увс ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд сургуулийн шинэ барилгын хажууд душ, сауны барилгыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулахад бэлэн болоод байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%