Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЦОГЦОЛБОР 1-Р СУРГУУЛИЙН 12-Р АНГИ ТӨГСӨГЧИД ХОНХНЫ БАЯРАА ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

2019-05-22

Увс аймгийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд нийт 930 хүүхэд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөж байна. 2018 онд ЭЕШ-ийн сорил унших машинтай болсноор урьдчилсан 4 удаагийн сорилд давхардсан тоогоор 12300 сурагчид хамрагдаж, элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор улсын хэмжээнд Увс аймаг 520,6 оноогоор 2-р байр эзэлсэн. Өмнөх онтой харьцуулахад дундаж оноо 18,6 хувиар ахисан, 7 байраар урагшилсан байна. Мөн Цогцолбор 2-р сургууль энэ хичээлийн жилд улсын тэргүүний сургууль болсон.

Харин Ю.Цэдэнбалын нэрэмжит, Улсын тэргүүний цогцолбор 1-р сургуулийн 12-р ангийн төгсөгчид өнөөдөр эрдмийн баяраа тэмдэглэж байна. Тус сургуулийг энэ жил 7 бүлгийн 194 сурагч төгсөж байна. 2018-2019 оны хичээлийн жилд 1-р сургууль сурлага урлаг спортоороо аймаг төдийгүй улсдаа манлайлсан амжилт арвинтай байна.

Тухайлбал аймгийн хэмжээнд багшаа хөгжүүлэгч сургууль, аймгийн олимпиадад сургуулиараа нэгдүгээр байр, аймгийн Засаг даргын нэрэмжит авьяас уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн байна. Мөн Улсын ханын авиралтын аварга шалгаруулах тэмцээнд улсын аварга, улсын олимпиадаас дөрвөн медаль хүртжээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%