Швейцарын
Хөгжлийн агентлагийн захирал, Ерөнхий консул Габриелла Спирли тавдугаар сарын
24,25-нд Увс аймагт ажиллаж байна.Түүнийг аймгийн удирдах ажилтнууд хүлээн авч
уулзлаа. Энэ үеэр Увс аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар
танилцуулж, Монгол, Швейцар Улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус аймагт
хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар санал солилцов.
Мөн Швейцарын
парламентын дарга Марина Кароббио Гүшеттигийн 06-р сард ирэх албан ёсны
айлчлалын бэлтгэл ажлыг хангах талаар ярилцлаа.
Одоогийн
байдлаар Швейцарын хөгжлийн агентлагаас Увс аймагт Бэлчээрийн менежмент, Ногоон
алт төсөл, аймгийн Нэгдсэн эмнэлэгт нийгмийн эгэх хариуцлага төсөл, Тогтвортой
бичил уурхай, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, Монгол ногоо, Элио
цэцэрлэш зэрэг олон төсөл арга хэмжээнүүд хэрэгжиж байгаа юм.