Баруунтуруун суманд АНУ-ын Цэргийн академийн
санхүүжилтээр 100-150 хүүхдийн цэцэрлэг барих асуудал хэрэгжих шатандаа явж
байна. АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид 5-р сарын 28-нд Баруунтуруун суманд ажиллаж
цэцэрлэг барих газартай танилцан судалгаа хийж, зураг төсөв гаргахад
шаардлагатай мэдээллүүдтэй танилцлаа. Үүний дараагаар инженерийн баг дахин ирж
ажиллан зураг төсөв батлагдан гэрээ байгуулснаар ирэх 2020 оны 5-р сард
барилгын ажил эхлэх юм. Уг цэцэрлэг нь хүйтэнд болон газар хөдлөлтөд тэсвэртэй,
америк стандартын дагуу баригдах бөгөөд байгалийн онц үзэгдлийн үед хорогдох
байр болгон ашиглах боломжтойгоор төлөвлөгдөн баригдах юм.
Баруунтуруун сумын цэцэрлэг 1985 онд 90 хүүхэд
хүлээн авах хүчин чадалтайгаар байгуулагдсан. Одоогийн байдлаар 5 бүлэгт 170
хүүхэд хамруулан үйл ажиллагаагаа явуулдаг. Сумын хэмжээнд сургуулийн өмнөх
боловсролд хамрагдах насны 279 хүүхэд байдаг ч анги танхимын хүрэлцээ
байхгүйгээс цаана нь 100 гаруй хүүхэд хамрагдах боломжгүй байна.