Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ДАЛАЙГИЙН НЭРЭМЖИТ "ТОД МАНЛАЙ-2019" НААДАМ БОЛЛОО

2019-06-13

Увс аймгийн Зүүнговь сумын уугуул МУ-ын Тод манлай уяач, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан "Монгол Чех металл” ХХК-ийн захирал Бичээрэйн Далайд хүндэтгэл үзүүлэх наадам түүний төрж өссөн нутаг Увс аймагт боллоо. Тус арга хэмжээний хүрээнд Хурдан таван насны хүлэг морьд уралдаж, хүчит 128 бөхийн барилдаан зохион байгуулагдлаа.

МУ-ын тод манлай уяач Б.Далай гуайн урилгаар Увс аймгийн Хяргас сумын харьяат МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга, шинжлэх ухааны доктор Х.Баянмөнх, Зүүнговь сумын уугуул "Увс нуур" галын тэргүүн асан, Гавъяат хуульч Д.Дорлигжав, Зүүнхангай сумын харъяат МУ-ын Гавьяат мал зүйч, профессор Д.Самданжамц, Тэс сумын уугуул МУ-ын гавьяат багш М.Дэжэмбээ, Зүүнговь сумын уугуул Увс нуур галын гүйцэтгэх захирал МУ-ын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Д.Цэрэнсамбуу, Дорноговь аймгийн Өргөн сумын харьяат МҮОНТ-ийн хөтлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Цагаандалай, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат МУ-ын Манлай уяач олноо (дааган хэмээн) алдаршсан Р.Ганхуяг тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирж наадмыг үзэн сонирхож МУ-ын тод манлай уяач Б.Далайд хүндэтгэл үзүүллээ.

Хүчит бөхийн барилдаанд улсын начин Ө.Сумъяа, аймгийн арслан О.Түмэн, Ш.Нямбат, Х.Мөнхжаргал, Ж.Бат-Оргил нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 128 бөх хүч сорьсноос Тэс сумын харъяат чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн арслан Хүлтээгийн Мөнхжаргал 7 даван түрүүлж, Баруунтуруун сумын харъяат "Увс нуур" бөхийн дэвжээ, "Арвижих Увс" ХХК-ийн бөх аймгийн арслан Очирбатын Түмэн 6 даван үзүүрлэлээ. Их шөвөгт Аймгийн заан О.Баярцогт, аймгийн заан Г.Батбаяр нар шалгарлаа.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%