Увс аймгийн
Зүүнхангай сум 2018 оны жил эцсийн мал тооллогоор адуун сүргээ арван мянгад
хүргэж ирэх долдугаар сард 2 дахь удаагаа түмэн адууны баяраа тэмдэглэх гэж
байна. Энэ жил Ханхөхийн ар зуслан зуншлага сайтай, мал сүрэг тарга тэвээрэг
сайн авсан бөгөөд Хөхий давж нүүдэллэдэг Өндөрхангай, Зүүнхангай сумдын малчид
жилийн турш 20 гаруй удаа нүүдэллэж бэлчээр сайн сэлгэж, ашиглалтыг зөв
зохицуулснаар өвөлдөө өнөтэй орж хаврын хатуу бэрхийг ажрахгүй даван туулсаар
иржээ.
2019.06.04-ний
өдөр Таравч хэмээх газар Увс аймгийн ЗДТГ, БТСГ, Зүүнхангай сумын ИТХ, ЗДТГ,
МҮОНТ-ийн MNB спорт суваг хамтран зохион байгуулсан “Адуучин” тэмцээнд 9 сумын
40 гаруй адуучин залуус оролцож морьтой бугуйлдах, уурга шүүрэх, эмнэг
булгиулах зэрэг 3 төрөлд өрсөлдлөө.
Тэмцээний
тэргүүн байранд Баруунтуруун сумын адуучин Ж.Энхбаяр
Дэд байранд
Зүүнхангай сумын адуучин Б.Батхутаг
3-р байранд
Баруунтуруун сумын адуучин Х.Хүрэлбат
4-р байранд
Өндөрхангай сумын адуучин Н.Бүрэнтогтох
5-р байранд
Өндөрхангай сумын адуучин Л.Баасанжаргал нар шалгарлаа. Тэмцээний төрөл тус
бүрт 1, 2, 3-р байр эзлүүлж шагнаж урамшууллаа.