Өнөөдөр
аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал хуралдаж дараах 3 асуудлыг авч
хэлэлцлээ.
Хурлаар
Наранбулаг сумын нутаг дэвсгэрт орших Харганатын төмрийн хүдрийн уурхайд үйл
ажиллагаа явуулж байгаа “Эй Эл Жи Ти” ХХК-ний үйл ажиллагааны талаар мөн Баруун
Монголын уламжлалт соёлын төвийн барилгын ашиглалтын талаарх мэдээллүүдийг авч
хэлэлцэн холбогдох байгууллагуудад тэмдэглэлээр үүрэг чиглэл хүргүүлэхээр
шийдвэрлэв.
Мөн эрхэлсэн
ажилдаа хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан нэр бүхий иргэдийг төрийн дээд одон,
медалиар шагнуулахаар ирүүлсэн аймгийн Засаг даргын саналыг авч хэлэлцэн Монгол
Улсын Гавъяат эдийн засагчаар 1, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 7,
Алтан гадас одонгоор 14, Хөдөлмөрийн хүндэт медалиар 24 нийт 46-н иргэнийг
төрийн дээд одон, медалиар шагнуулахаар Ерөнхийлөгчийн тамгын газарт
уламжиллаа.