2019 оны 06 дугаар сарын 15-ны
өдөр Увс аймгийн Сагил сумын “Боршоо” багт Орон нутгийн хөгжлийн сангаар
хөрөнгөөр 50 сая
төгрөгийн төсөвт өртөг бүхий шинэ багийн Мэдээллийн төв баригдаж нээлтээ
хийлээ.
Багийн төвийн
нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат болон сум орон нутгийн удирдлагууд
оролцож багийн ард иргэдэд мэндчилгээ дэвшүүллээ.
Нээлтийн үйл
ажиллагаанд зориулан багийн иргэдээс
урлагийн тоглолт бэлтгэн толилуулж, гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.