Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Швейцарын Холбооны улсын Үндэсний зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэтти Увс аймагт ажиллаж байна

2019-06-26

Швейцарын Холбооны улсын Үндэсний зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэтти Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан айлчлал хийж байгаа билээ.

Хатагтай Марина Кароббио Гүшэтти айлчлалынхаа хүрээнд Увс аймагт энэ сарын 26-29-ний өдрүүдэд ажиллахаар хүрэлцэн ирлээ.

Түүнийг өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Насанбат, аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон хэлтэс, агентлагийн дарга нар хүлээн авч уулзсан бөгөөд Монгол Улсад хийж буй айлчлал нь Монгол-Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жил, Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газрын Төлөөлөгчийн газар Монгол Улсад байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд болж байгаа ажээ.

Швейцар Улс нь манай Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтыг бэхжүүлэх, нутгийн захиргаа, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулахад чиглэгдсэн олон тооны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд айлчлалынхаа хүрээнд орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, явцтай газар дээр нь танилцах юм байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд Швейцарын Холбооны улсын Бээжин дахь ЭСЯ-ны улс төрийн ажилтан Аурэл Акуйлон, ШХА-ийн Монгол дахь газрын захирал, Ерөнхий консул Габриалла болон бусад албаны хүмүүс ирсэн байна.

 

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%