Увс аймгийн
Засаг даргын тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран
, Аймаг орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд залуучуудын саналыг авах,
тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг сонсох, ярилцах шийдвэр гаргагчдад хүргэх
зорилго бүхий “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” зөвлөлдөх уулзалтыг 2019 оны 07-р сарын 09-ний өдөр Улаангом
хотноо зохион байгууллаа.
Уулзалтанд 19
сумын Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн тэргүүн, сумын засаг даргаар
ахлуулсан төлөөлөл оролцон залуучуудын өмнө тулгамдаж буй асуудал, гарц шийдлийг
тодорхойлсон үр дүнтэй чуулган
боллоо.