Тулгар төрийн
2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жил, Увс аймаг байгуулагдсаны
94 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа төв цэнгэлдэх хүрээлэнд өргөн
дэлгэр боллоо.
Нээлтийн үеэр
Аймгийн ИТХ, ЗДТГ, хэлтэс агентлаг, албан байгууллага, хувийн хэвшлийнхэн зэрэг
Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, ААН-ийн албан хаагчид Төрт ёсны
их цэнгэл наадам, Тулгар төрийн түүхт ойн хүндэтгэлийн жагсаалд өргөн
бүрэлдэхүүнээрээ оролцлоо.
Баяр наадмыг
нээж аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар
наадамчин олонд мэндчилгээ дэвшүүллээ.
Аймгийн
арслан, ОУ-ын хэмжээний мастер, Чөлөөт бөхийн Ази тивийн аварга Н. Баярмагнай,
Боловсролын тэргүүний ажилтан, тэргүүлэх зэргийн багш Б. Уранчимэг, аймгийн
ИТХ-ын тэргүүлэгч Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Доржготов, Завхан сумын Засаг дарга
Б. Пүрэвгончиг, Өсвөр үеийн жүдо бөхийн Улсын аварга, Цогцолбор 1-р сургуулийн
сурагч Б. Амартүвшин нар Монгол төрийнхөө алтан соёмбот далбааг Увс нутгийнхаа
тэнгэрт мандууллаа.