Тэс омгийн адууг үүлдэр
болгон баталгаажуулах зорилтын хүрээнд уг адуунд явуулсан үржил селекцийн ажлын
үр дүнд хянан магадлагаа хийх ажлыг ХХААЯамны сайдын 2019 оны 06 сарын 06-ны
өдрийн А-180 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсэг аймгийн ХХААГазартай хамтран
Тэс, Зүүнговь сумуудын Тэс омгийн адуунд хийлээ. Уг ажлын хүрээнд Тэс омгийн
адууны тоо толгой, сүргийн бүтэц, тархалтын судалгаа болон бусад холбогдох
судалгаанд үнэлэлт дүгнэлт өгөх, адууны хаврын амьдын жин, галбир бие цогцын
үндсэн үзүүлэлтүүдийн хэмжилтүүд, хяналтын судалгааг тус тус хийв.