Увс аймагт 2018 оны байдлаар 4556
хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагаас сонсголын бэрхшээлтэй иргэд 286,
хэл ярианы бэрхшээлтэй иргэд 178, нийт сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэд
464 буюу нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10,2 хувийг эзэлж байна.
Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэд
аймгийн удирдлагуудтай уулзаж тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцлаа. Тухайлбал,
ажлын байраар хангах, газрын асуудал шийдэж өгөх, Түрээсийн орон сууцад
хамруулах, Телевизийн мэдээ болон олон нийтийн арга хэмжээг дохионы орчуулгатай
гаргаж өгөх зэрэг санал тавьлаа.