Монгол Улсын анхны тэргүүний бага
сургууль болох Түргэн сумын сургуулйн 80 жилийн ой энэ онд тохиолоо. Түргэн
сумын сургууль нь анх 1939 онд “Хавцалын боом”-д зуны тэнхимд үйл ажиллагаагаа
эхлүүлжээ. Түүнчлэн 1969 онд “Улсын анхны тэргүүний бага сургууль” болж байсан
түүхтэй. Энэхүү эрдмийн өргөөнөөс улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хүч чадлаа
зориулж, нэр алдраа түгээсэн олон сайчуул төрөн гарсан байдаг.
Түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэж буй
энэ цаг мөчид тус сургуульд сурч төгссөн нийт төгсөгчид, сургуулийн үе үеийн
багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан нарт баярын мэнд хүргэж, “Улсын тэргүүний
анхны сургууль”-ийн хамт олонд эрдэм мэдлэг түгээх ариун үйлсэд нь амжилт
ерөөе.
Өнөөдрийн байдлаар тус сургууль 17
сурган хүмүүжүүлэгч багш, 17 хөдөлмөрч ажилтан ажиллагсад, 3 удирдлага, 230
шавь нартайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Мөн Түргэн суманд 2019 онд 320
хүүхдийн шинэ хичээлийн байр ашиглалтад орж, хүүхэд багачууд будаг ханхалсан
шинэхэн өргөөндөө сурч боловсрохоор боллоо.