Улсын
тэргүүний Бөхмөрөн сумын Хар алтат, Байшинт /Сумын төв/ багийн малчид,
хөдөлмөрчидтэй уулзаж Үндсэн хуулийн өөрчлөлт, эдийн засгийн нөхцөл байдал,
орон нутгийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч санал бодлоо хуваалцлаа.
Энэ жил тус
сум шинэ Орон нутгийн удирдлагын ордонтой болж иргэдэд төрийн үйлчилгээ хүргэх
орчин сайжирсанд ам сайтай байна. Хил дамнасан сумуудын хувьд малын хулгай
тулгамдсан асуудал хэвээр байна. Засгийн газраас өргөн барьж байгаа эрүүгийн
хуулийн өөрчлөлтөд малчдынхаа саналыг тусгаж ажиллана. Үндсэн хуулийн
өөрчлөлтийг хийхдээ дордуулсан заалтуудаа засаж, гишүүдийн тоог нэмэхгүйгээр
батлах ёстой гэдгийг иргэд санал нэгтэйгээр дэмжиж байна.