Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019 оны 07 дугаар сарын 28-нд аймгийн
төвд баригдаж буй томоохон бүтээн байгуулалтуудтай танилцлаа. Хамгийн түрүүнд
50 ортой Хүүхдийн эмнэлгийн ажлын явцыг үзэж сонирхлоо. Тус эмнэлгийг улсын
төсвийн 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Цомбон тоосго" ХХК
гүйцэтгэж байна. Зоорийн давхартайгаа нийт 5 давхар барилга юм. Одоогоор 2
давхарыг цутгалт дууссан ажлын 25 хувь нь хийгдсэн барилгын талбайд 40 ажилтан
байна гэж гүйцэтгэгч компаний удирдлагууд танилцууллаа.
Сүүлийн
өдрүүдэд орсон борооны улмаас хэдэн хоног ажил зогссон ч хурдан шуурхай хийхээр
ажиллаж байгаа юм байна. Энэ эмнэлгийн онцлог нь хүчилтөрөгчийн станцтай,
цахилгаан шаттай, өвчтөнд түргэн шуурхай үйлчлэх боломжоор хангагдсан байх юм.