Сангийн сайд
дараагийн уулзалтаа Зүүнхангай сумын төвд хийлээ. Иргэд Үндсэн хуулийн
өөрчлөлтөөс эхлээд түүхий эдийн ханш хүртэл өргөн сэдвээр асуулт асууж, хариулт
авлаа. Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Зүүнхангай сумын удирдлагууд
хамтран оролцсон юм. Иргэд Үндсэн хуулийг өөрчлөхдөө шударга ёс, хариуцлагын
тогтолцоог чангаруулах ёстойг бүхий л уулзалт дээр хэлж байна. Харин гишүүдийн
тоог нэмэгдүүлэх, хугацааг уртасгах нь байж болохгүй зүйл гэж анхааруулж байв.
Ер нь ард иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар маш их мэдээлэлтэй байгаа нь
анзаарагдсан.
Гагцхүү
хуулийн төслийг улам чамбайруулж тэдний хүсэл сонирхол хэрэгцээнд нийцүүлж
батлах нь чухал юм. Зүүнхангай сумын тухай нэг мэдээлэл хэлэхэд ганц ч чанаргүй
зээлгүй, 5 тэрбумын хадгаламжтай харьцангуй эдийн засгийн чадамжтай сум. Саяхан
түмэн адууныхаа баяраа хийсэн гэж Сумын удирдлагууд танилцуулж байв. Иргэдийн
өөрсдийн санаачлага, хандиваар хурдан морьдын хөшөө дурсгалын цогцолбор
сүндэрлэсэн нь гадна, дотны жуулчид очиж үзэх бүтээн байгуулалт болжээ.