Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УИХ-ЫН ГИШҮҮН, САНГИЙН САЙД Ч. ХҮРЭЛБААТАР ӨНДӨРХАНГАЙ СУМЫН ЦАЛУУ, ЦАГААННУУР БАГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2019-09-05

Өндөрхангай сумын Цалуу, Цагааннуур багийн иргэдтэй Мааньтын дөрөлж хэмээх газар уулзаж Үндсэн хуулийн өөрчлөлт, улс орны эдийн засгийн нөхцөл байдал, сум орон нутгийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч, харилцан санал бодлоо хуваалцлаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр байгалийн баялгаа эрх тэгш хувиарлах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зохицуулалтыг түлхүү оруулж өгөхийг захив. Тухайлбал 2016 онд Увс аймгийн хэмжээнд 243, Өндөрхангай суманд 17 лицензийг Ханхөхийн нурууг дамнуулж малчдын өвөлжөө, хаваржааг дайруулж олгожээ. Гэтэл нутгийн иргэд огт мэдээгүй.

Өнгөрсөн 3 жил хууль журмын дагуу холбогдох байгууллагад хандаж 15-ийг нь цуцлуулсан бөгөөд үлдсэн 2 нь шүүхийн шатанд яваа гэнэ. Харин гишүүдийн тоог 108 болгож, хугацааг уртасгахыг төсвийн зардал нэмж, хүнд суртлыг гааруулах эрсдэлтэй санаа гэдгийг бүгдээрээ анхааруулж байсан. Уулзалтад Өндөрхангай сумын удирдлагуудаас гадна аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Э.Насанбат нар оролцлоо.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%