Өндөрхангай
сумын төвийн иргэдтэй уулзаж Үндсэн хуулийн өөрчлөлт, эдийн засгийн нөхцөл
байдал, аймаг орон нутгийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч санал бодлоо
хуваалцлаа. Уулзалтад бүх насны төлөөлөл болсон иргэд оролцож Үндсэн хуулийн
өөрчлөлтийн талаар өөрсдийн саналыг хэлж сонирхсон асуултдаа хариулт авав.
Ялангуяа залуучууд тун идэвхтэй оролцсон нь онцлог байлаа.
Шүүхийн бие
даасан байдал, засаглалын хэлбэр зэрэг ойлгомжгүй байгаа сэдвүүдийг эцэслэн
шийдвэрлэхийг хүсэв. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийг жилийг уртасгахыг
дэмжихгүй гэдгээ үг хэлсэн иргэд онцолж байлаа.