Айлчлалын
хүрээнд ОХУ-ын төрийн Думын гишүүн өнөөдөр аймгийн удирдлагуудтай уулзаж мал аж
ахуйн чиглэлээр хамтран ажиллаж, Халимаг үржлийн малыг нутагшуулах төслийг
хэрэгжүүлэх, цаашид хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах талаар санал
солилцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан Увсын “чацаргана”
хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах санал тавьлаа.
Уулзалтын
хүрээнд Баруунтуруун сумын газар тариалангийн аж ахуй болон Хартолгойн
усжуулалтын системтэй танилцах юм.