Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨМНӨГОВЬ СУМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2019-09-05

Аймгийн Засаг даргын тамгын газрын ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлтөөр ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь суманд ажиллалаа.

Энэ үеэр улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцан, хяналт шалгалт хийж барилга угсралтын ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Өмнөговь суманд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар :

-Цэцэрлэгийн барилгын их засварын ажлыг 500 сая төгрөгөөр “Дэглий цагаан” ХХК

-Соёлын төвийн их засварын ажлыг 400 сая төгрөгөөр “ЭМ ЭЙ БИ ЭМ” ХХК гүйцэтгэж барилгын ажил 40-60 хувьтай үргэлжилж байна.

Мөн Намирын голын төмөр бетон гүүр, сумын төвийн 1.3 км хатуу хучилттай зам, 5 км сайжруулсан замын ажилтай танилцлаа. Тус бүтээн байгуулалтыг улсын төсвийн 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Тэргүүн саруул зам" ХХК хийж гүйцэтгэж байна. Хатуу хучилттай зам тавьснаар сумын төвийн өнгө төрх сайжирч, орчин цэвэрхэн болсон байна.

Тус суманд орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй “Орлого” багийн төвийн барилгын ажлыг “Намир өргөө” ХХК 70 сая төгрөгөөр гүйцэтгэж байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%