Аймгийн Засаг
даргын орлогч Т.Нямсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг Малчин суманд ажиллаж Улсын
болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй хөрөнгө оруулалт бүтээн
байгуулалтын ажлын явцтай танилцан, хяналт шалгалт хийж барилга угсралтын ажлыг
цаг хугацаанд нь чанартайгаар хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Тус суманд
Улсын төсвийн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн барилгын их
засварын ажил хийгдэж байна. Барилгын ажлыг "Түгээмэл цамхаг
констракшн" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 40-50%-тай явагдаж
байна.