Увс аймгийн
Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, ГХБХБГ-ын дарга Ц.Энхбаатар болон холбогдох
инженерүүд, зураг төслийг гүйцэтгэсэн компани, хяналтын инженерүүдээс бүрдсэн
ажлын хэсэг энэ онд аймгийн төвд шинээр хийгдэж байгаа авто замын гүйцэтгэлтэй
танилцаж, үүрэг чиглэл өгч ажиллалаа.
2019 онд
Улаангом сумын 1-р багт шинээр тавигдаж байгаа 2,8 км замыг “МАЗ” ХХК, 12-р
багт хийгдэх 2,8 км замыг “МОТОР СЕРВИС” ХХК, Цастогтохоос - Заяашик чиглэлийн
0,8 км хатуу хучилттай авто замыг “ЦЭНГИЙН ЗАМ” ХХК тус тус гүйцэтгэхээр ажлаа
эхлээд байна. 1-р баг болон Цастогтох чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил
энэ онд дуусах бол 12-р багийн замын ажил он дамжин хийгдэнэ.