БСШУСЯ, БМДИ,
Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслийн хүрээнд "Дотуур
байран дахь хичээлээс гадуурх үйл ажиллагаа, эцэг эхийн оролцоо" сэдэвт
туршлага солилцох үндэсний уулзалт семинар Увс аймгийн Улаангом хотноо 2018 оны
08 сарын 19-20 ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Уулзалтанд
баруун, зүүн төвийн бүсийн ЕБС-ийн дотуур байрны багш, нийгмийн ажилтан болон
бага ангийн багш нарын төлөөлөл оролцож дотуур байрны хүүхдийн хөгжил,
хамгааллын орчин, хоол хүнсний аюулгүй байдал зэрэг өргөн сэдвүүдийн хүрээнд
тэргүүн туршлагаа хуваалцаж байна.