БНСУ-ын
"Ябес" компаний захирал, төлөөллүүд наймдугаар сарын 21-25-ны хооронд
Увс аймагт ажиллаж байна. Ногоон байгууламж болон Хүлэмжийн төслийг Увс аймагт
хэрэгжүүлэх судалгааны ажлын хүрээнд аймгийн удирдлагууд болон холбогдох
агентлаг байгуулагуудын төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо.
Монголчуудын
нарийн ногооны хэрэглээ маш ихээр өссөн судалгаа байдаг. Тиймээс өөрсдийн
гараар тарьсан гарал үүсэл тодорхой, эрүүл, шинэ бүтээгдэхүүнийг өөрсдийн
хэрэглээнд өргөнөөр хэрэглэх боломжийг бий болгох үүднээс энэхүү төслийг
хэрэгжүүлж байгаагаа төлөөлөгчид онцолж байна.
Тус компани
энэхүү төслөө эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж
байгаа бөгөөд төслийн хүрээнд эмэгтэйчүүдийн байгууллагатай хэрхэн хамтарч
ажиллах, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах зэрэг асуудлаар эхний шатны судалгааны
ажлуудыг эхлүүлээд байна.
Энэхүү ажлын
хүрээнд 2019.08.25нд БНСУ-ын "Ябес" компани, Увс аймгийн ЗДТГ, МЭХ-ны
Увс аймаг дахь салбар зөвлөлтэй хамтран "Ногоон байгууламж" төслийг
хамтран хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурна.