2019-2020 оны
хичээлийн жилийн аймгийн "Багш нарын бага хурал" зохион байгуулагдаж
байна. Хуралд аймаг, сумын сургууль, цэцэрлэгийн төлөөлөл, удирдлагууд нийт 300
гаруй хүн оролцлоо. Энэ үеэр өнгөрсөн хичээлийн жилийн амжилт бүтээл, алдаа
оноогоо дүгнэж 2019 оны хичээлийн жилд хийж хэрэгжүүлэх ажлынхаа зорилго
зорилтыг тодорхойлохоос гадна амжилттай ажилласан багш нарыг шагнаж
урамшууллаа.
2018-2019 оны
хичээлийн жилд аймгийн Цогцолбор 2-р сургууль болон 5-р цэцэрлэг улсын
тэргүүний хэмээх эрхэм цолоор шагнагдсан нь боловсролын салбарын ажлын үзүүлэлт
юм. Мөн Улсын олимпиадаас багш, шавь нийлсэн 10 хүн медаль хүртэж, ЭЕШ-ын
оноогоор улсдаа тэргүүлсэн зэрэг олон амжилтыг үзүүлжээ.