Увс аймгийн
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын
ажилтны өдөр"-ийг тохиолдуулан байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон
нийтэд үнэн зөв мэдээлэх, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг дээшлүүлэх үүднээс
2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр "Гиваан баатар"-ын талбайд
"Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн
хүрээнд иргэдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг, үйл
ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөмжийг өгч, санал хүсэлтийг нь
сонсон, цагдан хоригдогсдын хоногийн хоолны цэсийг танилцууллаа.