Аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны
дагуу зорилтот сумдын ИНХ-ын дарга нарын сургалт, семинарыг 2019 оны 08-р сарын
29-ний өдөр Сагил суманд зохион байгууллаа.
Сургалтад
Сагил сумын 5 багийн ИНХ-ын дарга болон тэргүүлэгчид оролцож баг, багийнхаа
ИНХ-ын үйл ажиллагаа, сайн туршлагаа ярилцан харилцан туршлага солилцов.
Мөн аймгийн
ИТХ-ын ажлын албанаас мэргэжилтэн Д.Энхцэцэг, Н.Энхжаргал нар “Багийн ИНХ-ын
хуралдаан”, “БИНХ-ын Тогтоол, шийдвэрийн тухай ойлголт, зарчим” зэрэг
сэдвүүдээр мэдээлэл өгч цаашид анхаарах асуудлын талаар зөвлөмж, зөвлөгөө өгөв.