Монгол улсын
засгийн газрын 183-р тогтоолын хүрээнд Дөрвөн жил тутамд нэг удаа зохион
байгуулагддаг Хүүхдийн спортын 6-р их наадмын шигшээ тэмцээнд оролцох Увс
аймгийн баг тамирчдыг үдэх ёслолын ажиллагаа Маршал Ю.Цэдэнбалын талбайд
боллоо.
Монголын
хүүхдийн спортын 6-р их наадам 2019 оны 09 сарын 09-15-ны өдрүүдэд Монгол улсын
нийслэл Улаанбаатар хотноо спортын 34 төрлөөр 22 байршилд зэрэг зохион
байгуулагдана. Тус тэмцээнд Увс аймгаас 150 тамирчин 14 багш, дасгалжуулагч,
нийт 160 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.
Увс аймгийн
Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, Засаг даргын зөвлөх Д.Мягмарсүрэн ЗДТГ-ын
дарга С. Батжаргал, НБХ-ийн дарга С.Амраа, БТСГ-ын дарга Б.Ганболд тэргүүтэй
албаны хүмүүс хүүхдийн спортын наадамд оролцох тамирчдыг үдэн бэлтгэлээ сайн
хангаж, тэмцээндээ амжилттай оролцохыг хүслээ.