Увс аймгийн
ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэс, Увс аймаг дахь Төрийн аудитын газар,
Татварын хэлтэс, Орон нутгийн өмчийн газар, Санхүүгийн хяналт, аудитын алба
хамтран "Баруун бүсийн сумдын санхүүгийн мэргэжилтнүүдийн сургалт,
зөвлөгөөн"-ийг Улсын тэргүүний Бөхмөрөн суманд зохион байгуулж байна.
Сургалт
зөвлөгөөнөөр улсын болон орон нутгийн төсвийн тухай, " Төсвийн сахилга бат
иргэдийн хяналт оролцоо" дэд хөтөлбөрийн хэрэгжилт, 2018 он болон 2019 оны
эхний хагас жилийн тайлан тушаалт, анхаарах асуудлууд, газар, албадын
мэдээллүүд, сумдын төсөв санхүүгийн тухай илтгэл, хэлэлцүүлэг, асуулт хариулт
гэсэн хөтөлбөрийн дагуу харилцан туршлага солилцох юм.