Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛД ЗОРИУЛСАН “НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙГ БИЙ БОЛГОХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-09-20

Үндэсний статистикийн хорооноос 09 дүгээр сарын 16-ны өдөр албан ёсны статистик мэдээллийн анхан шатыг боловсруулан гаргадаг аж ахуйн нэгж байгууллагуудын статистикийн асуудал хариуцсан мэдээлэгч нарт “Нээлттэй мэдээллийг бий болгох нь” сэдэвт орон нутгийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу болон ҮСХ-ны тамгын газрын захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Оюунгэрэл нар нээж ҮСХ-ны ТГ-ын ЗХНХ-ийн ахлах референт И.Энхцэцэг, ДАМХ-ийн ахлах референт Д.Энхзаяа, МТГ-ын референт М.Биндэрьяа нар статистикийн салбарын хууль эрх зүйн орчин, үйл ажиллагаа, статистикийн мэдээг ААНБ-аас онлайнаар авах тухай, статистикийн мэдээллийн сан, түүний хэрэглээ ашиглалт, статистикийн үйл ажиллагаанд ААНБ-ын гүйцэтгэх үүрэг зэрэг сэдвүүдээр илтгэл тавилаа.

Энэхүү сургалт нь нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг тоогоор илэрхийлдэг статистикийн мэдээллийн чанар, шуурхай байдлыг сайжруулах, төрийн байгууллагуудын статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг хангаж, статистикийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна.

Увс аймгийн хэмжээнд 2053 ААНБ бүртгэлтэй байдаг бөгөөд үүнээс 1492 ААНБ байнгын үйл ажиллагаа явуулдаг тоон мэдээлэл байна. Өнөөдрийн сургалтад эдгээр буйгууллагуудийн төлөөлөл 65 аж ахуйн нэгж байгууллагын статистикийн асуудал хариуцсан мэдээлэгч нар хамрагдлаа.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%