Аймгийн ИТХ-ын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
тусгагдсаны дагуу сумдын ИТХ-ын дарга, сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн
бичгийн дарга нарын нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг 2019 оны 09-р сарын 24-25-ний
өдрүүдэд Улсын тэргүүний Бөхмөрөн сумын ИТХ-тай хамтран зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр НӨУБ-ын үйл ажиллагааны ололт амжилт,
тулгамдсан асуудлыг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээнүүдийн талаар харилцан
санал солилцож Улсын Тэргүүний сумын сайн туршлага болон бүтээн байгуулалтын
ажилтай танилцлаа.