Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс,
аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газраас энэхүү арга
хэмжээг 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. Туршлага судлах
зөвлөлдөх уулзалтаар сумдын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, соёлын
төвийнхөн өөрсдийн сайн туршлагаа бусад сумынхантайгаа хуваалцах, арга зүйн
зөвлөгөөгөөр нэгнийгээ хангаж хамтран сайн туршлагаа хэрэгжүүлэхэд гол зорилго
оршино. Зөвлөлдөх уулзалтад 11 сумдын эрүүл мэндийн төв, соёлын төв, сургууль
цэцэрлэгийн захирал, эрхлэгч, байрны багш, ахлах сувилагч зэрэг 110 гаруй
төлөөлөгчид оролцлоо. Туршлага судлах зөвлөлдөх уулзалтын онцлог нь өөрсдийн
сайн туршлагаа бусадтайгаа хуваалцах нэмж сайжруулах, харилцан санаа бодлоо
солилцох арга зүйн чадамжаа дээшлүүлэх зэрэг байв. Зөвлөлдөх уулзалтад аймгийн
ИТХ-ын дарга Э.Насанбат, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ЗДТГ-ын НБХ-ийн Дарга
С.Амраа, БСУГ-ын дарга С.Дашням ЭМГ-ын Хэлтсийн дарга О.Одбаяр нар оролцлоо.
Зөвлөлдөх уулзалтын хүрээнд Өмнөговь сумын
үйлдвэрлэгч иргэдийн үзэсгэлэн худалдаа явагдлаа.
Баруун бүсийн “Нийгмийн салбарын
манлайлагч сум”-аар
Өмнөговь сум 1-р байр
Бөхмөрөн сум 2-р байр
Сагил сум 3-р байр
Наранбулаг сум 4-р байр
Түргэн сум 5-р байр эзэллээ.
“Шавийн хайртай багш”-аар
Ш.Цээлэйсүрэн, Г.Баттөр, Б.Баярмаа, Д.Туяа
нар шалгарлаа.