Увс аймгийн
Боловсролын салбарынхан өнөөдөр Дэлхийн багш нарын 25 дахь, Монголын багш нарын
53 дэх өдрийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлж байна. Баярын хурлыг
БСУГ-ын дарга С.Дашням нээсэн бөгөөд хурлын үйл ажиллагаанд Увс аймгийн ИТХ-ын
дарга Э.Насанбат, Засаг дарга
Д.Батсайхан, , НБХ-ийн дарга С.Амраа болон Улаангом сумын удирдлагууд, ахмад
багш нарын төлөөлөл мөн аймгийн боловсролын салбарын мэргэжилтэн, багш нар
оролцлоо.
Увс аймгийн
боловсролын салбар сүүлийн 3 жилд чамгүй амжилт гаргасан. Тухайлбал БСШУСЯ-ны
сайдын 2018 оны 9-р сарын 26-ны А/595 дугаар тушаалаар Увс аймгийн 2-р
цогцолбор сургууль "Улсын тэргүүний сургууль"-аар БСШУСЯ-ны сайдын
2019 оны 5-р сарын 31-ний өдрийн А/355 дугаар тушаалаар Увс аймгийн Улаангом
сумын 5-р цэцэрлэг "Улсын тэргүүний цэцэрлэг"-ээр шалгарсан юм. Мөн
БСШУСЯ-аас гаргадаг чанарын үнэлгээгээр Увс аймгийн Боловсролын салбар улсдаа
тэргүүн байрыг эзэлжээ.