УИХ-ын Тамгын
газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран 2013-2016
онд хэрэгжүүлсэн "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх
нь" төслийн дараагийн үе шат болох "Монгол Улс дахь Төлөөллийн
байгууллагыг бэхжүүлэх нь" /2017-2020/ төслөөс зарласан тэтгэлэгт уралдаанд Увс аймгийн Өндөрхангай сумын “ЗӨВ
БОДЛОГО-ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” төсөл шалгарч тэтгэлэгт хамрагдсан билээ.
Дээрх төслийн хүрээнд хийгдэх томоохон ажлуудын
нэг болох Өндөрхангай сумын залуучуудын чуулга уулзалтыг 2019 оны 10-р сарын
09-ний өдөр "Залуучуудын оролцоо, манлайлал" сэдвийн дор зохион
байгууллаа.
Чуулга уулзалтаар сумын Залуучуудын хөгжлийн дэд
хөтөлбөрийн 2 дахь шатны хэлэлцүүлэг хийж хөтөлбөрөө сумын ИТХ- ын тэргүүлэгчдийн
хуралд өргөн барих мөн нийгмийн амьдралд залуучуудын манлайлал, оролцоог нэмэгдүүлэх,
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхэд бол бидний толь зэрэг сургалт,
мэдээллүүд хийгдсэн үр дүнтэй чуулга уулзалт болж өндөрлөлөө.