Өндөрхангай
сумын ЕБС-ийн их засварыг улсын төсвийн хөрөнгө оруулалт 350 сая төгрөгөөр,
хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн ажлыг 750 сая төгрөгөөр, 04кВт-ын
цахилгаан дамжуулах агаарын шугамын засварын ажлыг 195 сая төгрөгөөр тус тус
хийж гүйцэтгэж байна.
Ингэснээр
хүүхэд багачууд ая тухтай, таатай орчинд сурч боловсрох боломжтой болж, иргэд
найдвартай цахилгаан, эрчим хүчээр хангагдах нөхцөл бүрдлээ. Орон нутгийн
төсвөөр цагдаагийн кобоны засварт 20.0 сая, эмнэлэгийн тоног төхөөрөмжид 20.0
сая төгрөг зарцуулж байгаа бөгөөд мөн энэ жил дотуур байрны их засварын ажил
хийгдсэн байна.